“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр
2013 он
“Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар сургуулийн их засварын төсөл”
Нээлтийн үйл ажиллагаа
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр
2013 он
“Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар сургуулийн их засварын төсөл”
Нээлтийн үйл ажиллагаа
5 дугаар сарын 21-ний өдөр Элчин сайд Шимизү Баянхонгор аймагт албан ёсны айлчлал хийж, 2013 оны “Өвсний Үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд засварын төсөл хэрэгжсэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р сургууль (Эрдэнэмандал сургууль)-ийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус нээлтийн үйл ажиллагаанд Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Ширмэн, мөн хэвлэл мэдээлэлийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд тус сургуулийн сурагчдын зүгээс ирсэн зочидод морин хуур, уран нугралтын үзүүлбэр зэрэг урлагын тоглолтоор бэлэг барисан томоохон арга хэмжээ зохион байгуулагдлаа.
1991 оноос хойш Монгол улсын 21 аймагт “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөр хэрэгжиж, сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын ажлаар дамжуулан Монголын хөдөө орон нутгийн боловсролын орчин нөхцлийг шинэчлэн сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд тухайн орон нутгийн ард иргэдэд өндрөөр үнэлгэдэж ирсэн билээ.