2013 оны санхүүгийн жилийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн
буцалтгүй тусламжийн төслүүдийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
11 сарын 19-ний өдөр, Элчин сайд Такэнори Шимизү, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Нямдорж болон Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаяр нар Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын өргөөнд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Говь-Алтай аймгийн Бигэр сумын сургуулийн 3-р байрны их засварын төсөл”, “Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сургуулийн засварын төсөл”, “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн засварын төсөл”, “Завхан аймгийн Улиастай сумын Дэвшил сургуулийн 2-р байрны их засварын төсөл” болон “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурсан 5 төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн хуучирч муудсан байрны барилгыг засварлах төсөл бөгөөд нийт тусламжийн өртөг 507,150 ам.доллар буюу 867,226,500 төгрөг болж байна.
Ёслолын үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлэхдээ “Монголын өнцөг булан бүрт байгаа хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдэхэд туслаж, дэмжиж байгаад баяртай байна. Сэлэнгэ аймаг нийт 17 сумтай. Тэр дотроос 13 суманд Өвсний Үндэс хөтөлбөрийн төсөл хэрэгжсэн байдаг. Нийт Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс тэдний хүүхдүүдийг сайхан орчинд сургахад дэмжиж буйд талархалаа илэрхийлье.” хэмээв.
Эцэст нь Элчин сайд Т.Шимизү “Ирээдүйн Монгол орныг авч явах хүүхэд багачуудад сайн сургалтын орчин нэн чухал. Үүнийг бүрдүүлэхэд “Өвсний Үндэс” хөтөлбөр хувь нэмэр оруулж байгаад их баяртай байна.” хэмээв.
Дээрхи 5 төслийг хэрэгжүүлснээр 2013 оны санхүүгийн жилд “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн тоо 15 болж байгаа бөгөөд нийт 1,592,921 ам.доллар буюу ойролцоогоор 2,646,211 мянган төгрөг болох юм.
Элчин сайд Шимизү Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат,
Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан,
Завхан аймгийн Засаг даргын орлогч Б.Нямдорж,
Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч
Д.Ганбаяр болон ЭСЯ-ны ажилчдын хамт