Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >



Япон, Монголын дээд хэмжээний уулзалт

 

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

 

   
Гар барьж буй хоёр орны Ерөнхий сайд нар    Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилэх ёслолын үеэр    
(Гэрэл зургийг: Япон улсын ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба)

 
Гар барьж буй хоёр орны Ерөнхий сайд нар
(Гэрэл зургийг: Япон улсын ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба)


    Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ 10 дугаар 14-ний өдрийн үдээс хойш 15 цаг 15 минутаас Япон улсад айлчлал хийж буй Монгол улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбаттай 50 орчим минутын турш дээд хэмжээний хэлэлцээ хийсэн бөгөөд товч агуулгыг доор сийрүүлэв.



Япон, Монголын дээд хэмжээний хэлэлцээний үеэр
(Гэрэл зургийг: Япон улсын ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба)

 

1 Хоёр орны харилцаа

1Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь энэ оны 7 дугаар сард Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш анхныхаа гадаад айлчлалыг Япон улсаас эхлүүлсэнд  Ерөнхий сайд Ш.Абэ талархаж буйгаа илэрхийлэв.

2 Хоёр орны Ерөнхий сайд нар Япон, Монгол улс нь нийтлэг үндсэн үнэт зүйлс бүхий бүс нутгийн түнш болохоо дахин нотлохын хамт энэ оны 6 сард хүчин төгөлдөр болсон Япон, Монголын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг тууштай хэргжүүлэн хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг гүнзгийрүүлэхээр санал нэгдэв. Мөн хөдөө аж ахуй, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч зэрэг өргөн цар хүрээнд хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээ нотлов.

3Мөн хоёр орны Ерөнхий сайд нар энэ оны 7 сард болсон дээд хэмжээний хэлэлцээний үеэр одоогийн дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн дараах үйл ажиллагааны шинэ хөтөлбөр боловсруулахаар тохиролцсоны үндсэн дээр уг боловсруулах ажлыг түргэтгэн Япон, Монгол хоёр орны “Стратегийн түншлэл”ийн харилцааны харилцан ашигтай байдлыг улам бүр хөгжүүлэхээр санал нэгдэв.

2 Олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа

1Хойд Солонгосын байдал

 Ерөнхий сайд Ш.Абэ, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүд нь шинэ түвшний заналхийллийг буй болгоод байгаа бөгөөд үүнтэй шинэ арга барилаар эрс шийдэмгий тэмцэх хэрэгтэйгийн зэрэгцээ үүнээс хойш аливаа өдөөн хатгасан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ олон улсын хамтын нийгэмлгийн зүгээс хүчтэй илэрхийлэх шаардлагатай байна гээд, үүнтэй холбогдуулан шинэ хориг арга хэмжээг багтаасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг батлахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголын тал хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг түргэн шийдвэрлэхийн тулд хамтран ажиллахаа дахин нотлов. Хоёр орны Ерөнхий сайд нар Хойд Солонгосын асуудлаар цаашид ч хамтран ажиллахаар санал нэгдэв.

2НҮБ дахь хамтын ажиллагаа

 Хоёр орны Ерөнхий сайд нар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн талаар үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиролцов.

 

    
Хамтарсан мэдээлэл хийхээр явж буй       Хамтарсан мэдээлэл хийх үеэр           
хоёр орны Ерөнхий сайд нар                                 


Хамтарсан мэдээлэл хийх үеэр
(Гэрэл зургийг: Япон улсын ЗГХЭГ-ын олон нийтийн мэдээллийн алба)

 

(Жич) Япон, Монголын үйл ажиллагааны шинэ хөтөлбөрийн тухай

(1) 2013 оны 9 сард болсон дээд хэмжээний хэлэлцээний үеэр хоёр орны “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр” баталсан. Энэ нь 2010 онд хоёр орны хооронд харилцан тохиролцсон “Стратегийн түншлэл”-ийг улам бүр бэхжүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилготой юм.

(2) 2016 оны 7 сард Ерөнхий сайд Ш.Абэ Монгол улсад айлчлал хийх үеэр Ерөнхий сайд Ж. Эрдэнэбаттай хийсэн хэлэлцээгээр одоогийн дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрийн дараах шинэ хөтөлбөр боловсруулахаар харилцан тохиролцсон билээ.