Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Бусад>МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрт Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав

 

 

МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрт Япон Улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав

 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү 11 дүгээр сарын 1-ний өдөр болсон “Хайрын эгшиг” бие даасан тоглолтынх нь үеэр МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрт уг өргөмжлөлийг гардуулав.

 

Зураг: Элчин сайд Шимизү үг хэлж буй нь; дуучин Оюунтүлхүүрт өргөмжлөл гардуулж буй нь

 

  МУГЖ Дамдинсүрэнгийн Оюунтүлхүүр нь 1990 онд мэргэжлийн уран бүтээлчийн гараагаа Япон улсаас эхэлсэн бөгөөд Японы цагаан сарын битүүний үдэш NHK телевизийн зохион байгуулдаг урлагийн оддын тоглолтод оролцож байсан цорын ганц Монгол хүн билээ. 1996 оны нийгмийн хямралын үед “Оюунтүлхүүр сан” байгуулж олон япон хүмүүсийн дэмжлэгтэйгээр өнчин болон өвчтэй хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасаар ирсэн. Түүнээс гадна Японы зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт нэрвэгдсэн хүүхэд залуусыг Монголдоо урьж сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх, 2 оронд соёлын харилцааны арга хэмжээ зохион байгуулах  зэргээр хоёр орны хооронд харилцан ойлголтыг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэж ирсэн билээ.

 



Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ