Нүүр хуудас>Хоёр улсын харилцаа >Бусад>Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ боллоо
Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах
ёслолын арга хэмжээ боллоо
Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагааг Япон улсын Элчин сайдын өргөөнд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12 цаг 30 минутад зохион байгууллаа.
Уг өргөмжлөлийг жил бүр Япон улс, Монгол улсын найрамдалт харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагуудад олгодог бөгөөд энэ жилийн тухайд доор дурьдсан 3 хүнд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүнд:
- С.Батболд /УИХ-ын гишүүн; УИХ дахь Монгол, Японы Парламентийн
бүлгийн дэд дарга/
- Д.Төмөртогоо /Олон улсын Монгол судлалын холбооны ЕНБД/
- Д.Оюунтүлхүүр /МУГЖ, дуучин/ нар багтсан байна.
Энэ өдөр 2 хүнд буюу С. Батболд болон Д. Төмөртогоо нарт өргөмжлөлийг гаргуулсан юм.
Энэхүү ёслолын ажиллагаанд тус өргөмжлөлийг хүртсэн хүмүүсийн гэр бүл, хамтран зүтгэгч, найз нөхдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Элчин сайд Такэнори Шимизү өргөмжлөл хүртсэн хүмүүсийн идэвхи зүтгэлийг онцлон тэмдэглээд өргөмжлөл болон дурсгалын зүйлийг гардууллаа.
УИХ-ын гишүүн С.Батболд нь Төв аймаг болон Япон улсын Тоттори муж хоорондын харилцаа тогтоох ажилд гар бие оролцож, хоёр орны орон нутгийн захиргаад хооронд ах дүүсийн харилцаа тогтооход үлгэр жишээ болсон. Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол дахь “Японы жил”-ийг зохион байгуулах үндэсний хорооны даргын үүргийг амжилттай гүйцэтгэсэн юм. УИХ дахь Монгол, Японы Парламентийн бүлгийн дарга болон дэд даргаар удаа дараа сонгогдон ажилласанаар Япон болон Монгол улсын Парламент, Засгийн газар, орон нутгийн болон ард иргэдийн хоорондын харилцаанд чухал хувь нэмэр оруулсаныг өндрөөр үнэлж тус өргөмжлөлийг олгожээ.
Академич Д.Төмөртогоо нь Улсын багшийн дээд сургуулийн /одоогийн МУБИС/ монгол хэлний багшаар олон жил ажиллаж үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчийг бэлтгэж ирсэн. Улмаар 1974 онд Токиогийн Гадаад Судлалын Их сургуульд БНМАУ-аас уригдан очсон анхны Зочин профессороор ажиллаж Япон оюутнуудад Монгол хэл зааж сургахын зэрэгцээ 1979 онд Япон эрдэмтэдтэй хамтран анхны Монгол, Япон хэлний толь бичиг болох “Орчин цагийн Монгол, Англи, Япон хэлний толь бичиг”-ийг хэвлүүлэх зэргээр Япон дахь Монгол судлалын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан юм. МУБИС болон Японы их дээд сургууль хоорондын харилцаа төдийгүй Монголын шинжлэх ухааны академийн гишүүн, Олон улсын Монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Монгол судлалаар дамжуулан хоёр орны шинжлэх ухааны салбарын харилцаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар байгаа билээ.

Энэхүү ёслолын ажиллагаанд тус өргөмжлөлийг хүртсэн хүмүүсийн гэр бүл, хамтран зүтгэгч, найз нөхдийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Элчин сайд Такэнори Шимизү өргөмжлөл хүртсэн хүмүүсийн идэвхи зүтгэлийг онцлон тэмдэглээд өргөмжлөл болон дурсгалын зүйлийг гардууллаа.
МУГЖ, дуучин Д.Оюунтүлхүүрт уг өргөмжлөлийг 11 сарын 1-ний өдөр болох “Хайрын эгшиг” тоглолтын үеэр гардуулах юм.