Японы зүүн хойд нутгийн газар хөдлөлттэй холбогдуулан Монгол улсын Засгийн газрын авсан арга хэмжээнүүд
2011 оны 3 сарын 18
1. Өнгөрөгч 3 дугаар сарын 11-ний өдөр Японы зүүн хойд бүс нутагт болсон газар хөдлөлтийн гамшигттай холбогдуулан Монголын төр засгийн холбогдох хүмүүсээс эмгэнэлийн захидлыг хүлээн авлаа.
(1) Газар хөдлөлт болсон 11-ний өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Японы Цог жавхлант Эзэн хаанд эмгэнэлийн цахилгаан илгээсний зэрэгцээ 12-ны өдөр томилолтоор ажиллаж байсан Говь-Алтай аймгаас утсаар тус улсын Элчин сайдад харамслаа илэрхийлсэн байна.
(2) Газар хөдлөлт болсны дараахан буюу 11-ний өдрийн 15 цаг 15 минутад Жайка байгууллагын залуу сайн дурынхантай хийсэн уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхий сайд С. Батболд Япон улсад учирсан дээрх гамшигт харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
(3) Мөн 11-ний орой Монгол улсын Гадаад Харилцааны Сайд Г. Занданшатар Элчин сайдад утсаар эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ яаралтай тусламжийн барааг илгээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
(4) Дээрхээс гадна Улсын Их Хурлын дарга болон УИХ дахь Монгол Японы парламентын бүлгийн дарга нар зэрэг төр засгийн холбогдох олон хүн эмгэнэлээ илэрхийлсэн юм.
2. Монгол улсын Засгийн газрын тусламж
Монгол улсын Шадар сайд М. Энхболд болон Гадаад харилцааны сайд Г. Занданшатар нар 12-ны өдөр тус ЭСЯ-нд хүрэлцэн ирж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гамшигт нэрвэгдсэн Японы иргэдэд нэг сая ам.долларын мөнгөн тусламж болон 2500 ширхэг ноосон хөнжил илгээхээр шийдвэрлэсэн тухай мэдэгсний зэрэгцээ аврах багийг илгээх боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.
3. Монгол улсаас аврах баг илгээх
Японы Засгийн газар Монголын талаас аврах баг илгээх саналыг тэр даруй хүлээн авсан ба аврах баг 15-ны үдээс хойш Японы Нарита Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм. Тус баг нь Монголын онцгой байдлын ерөнхий газрын 12 аврагчаас бүрдсэн юм.
4. Бусад
(1) Монголын Улаан загалмайн нийгэмлэг 13-ны өдрийн 13 цагт Номин их дэлгүүрийн үүдэнд хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулсан юм. (Тус ЭСЯ-ны Зөвлөх Хино уг арга хэмжээнд оролцсон)
(2) Үүнээс гадна Монголын олон байгууллага, хувь хүн тус ЭСЯ-нд хандив өргөх санал ирүүлсээр байна.

