Японы Зүүн хойд бүс нутгийн газар хөдлөлтийн талаар Элчин сайд Т. Кидокорогийн хэлсэн үг (үргэлжлэл)
2011 оны 3 сарын 22
3 сарын 11-ний өдөр Японы Зүүн Хойд бүс нутгийн газар хөдлөлтийн тухайд, одоогийн байдлаар гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх нь нэн тэргүүнд хийх чухал асуудал болоод байгаа ба нөгөөтэйгүүр өдрөөс өдөрт бага багаар газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил урагшилж байна. Мөн атомын цахилгаан станцын тухайд, одоогийн байдлаар Японы Засгийн газар болон холбогдох байгууллагууд хамтран бүх чадлаа дайчлан ажиллаж байгааг мэдэгдье.
Японд болсон газар хөдлөлтөд зориулж Монголчууд та бүхний зүгээс Монгол Улсын Засгийн газар, төрийн албан хаагчид, маш олон компани, байгууллага, хувь иргэдээс хандивын мөнгө өргөсөн билээ. 3 сарын 22-ны өнөөдрийн байдлаар, тус Элчин сайдын яаманд мэдэгдэж буйгаар гэхэд багаар бодоход ойролцоогоор 3 тэрбум 750 сая төгрөг буюу 250 сая иенд хүрээд байна.
Энэ удаа болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн гамшигт өртсөн иргэдэд Монголын ард түмэн энэ мэтчилэн халуун дулаан сэтгэлээр дэмжлэг үзүүлж байгаад Та бүхэнд дахин гүн талархлаа илэрхийлье.
Миний бие мөн адил, гамшгийн голомт бүс нутгийг нэг өдрийн өмнө атугай сэргээн босгоосой хэмээн хүсч байна.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд
Такүо КИДОКОРО

