Хандив өргөх хүсэлтэй иргэд, байгууллагын анхааралд
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Японы зүүн хойд бүс нутагт болсон томоохон газар хөдлөлт, цунамигийн улмаас гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслах хандивын дансыг нээсэн билээ. Хандивын мөнгө хүлээн авах хугацааг 2012 оны 9-р сарын 30-ны өдрөөр тасалбар болгох болсныг мэдэгдье. Элчин сайдын яамны уг дансанд хандивласан мөнгийг бид Японы Улаан Загалмайн Нийгэмлэг рүү шилжүүлэх болно.
ХААН БАНК : 5038024137 (төгрөг), 5038024148 (ам. доллар)
Японы Элчин сайдын яам

