Нүүр хуудасАрга хэмжээний хуанли (2010 оны Японы санхүүгийн жил)>Гоо даамын Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын 8 дугаар тэмцээн, Шёоги шатрын Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын анхдугаар тэмцээн

Гоо даамын Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын 8 дугаар тэмцээн, Шёоги шатрын Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын анхдугаар тэмцээн


Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам нь “Гоо даамын Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын 8 дугаар тэмцээн, Шёоги шатрын Япон улсын Элчин сайдын нэрэмжит цомын анхдугаар тэмцээн”-ийг доорхи байдлаар зохион байгуулах гэж байна.

Зохион байгуулагч: Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Гоо даамын холбоо, Монголын Шёоги шатрын холбоо, Монгол-Японы төв
Хамтран зохион байгуулагч: Монгол дахь Япон иргэдийн холбоо
Хаана: Монгол-Японы төвд
Хэзээ: 2010 оны 9 сарын 25, 26-ны өдрүүдэд 10 цагаас

Гоо даамын Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээн энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бол, энэ жилээс Шёоги шатрын тэмцээн Элчин сайдын нэрэмжит цомын тэмцээн болж анх удаагаа зохион байгуулагдаж байгаа билээ. Тэмцээн тус бүрт 40 гаруй тамирчид оролцоно.