Нүүр хуудас"Элчин сайд Кидокорогын сургуулиудаар зочилсон тэмдэглэл" булан
>Элчин сайд Т. Кидокоро Орхон их сургуулийн Япон хэлний долоо хоногийг үзэж сонирхлоо

Элчин сайд Т. Кидокоро Орхон их сургуулийн Япон хэлний долоо хоногийг үзэж сонирхлоо


3 дугаар сарын 12-ны өдөр Элчин сайд Т. Кидокоро Орхон их сургуулийн Япон хэлний долоо хоногийг үзэж сонирхлоо. Орхон их сургууль нь 1992 оноос япон хэлний сургалт явуулж эхэлсэн бөгөөд Монголд япон хэлний сургалтыг олон жил тасралтгүй явуулж байгаа сургуулиудын нэг юм. 3 дугаар сарын 9-нөөс эхлэн 4 хоногийн турш үргэлжилсэн япон хэлний долоо хоногийн сүүлийн өдөр болох 12-ны өдөр оюутнууд япон хэл дээр тоглоом тоглон хөгжилдөж, сурсан мэдсэнээ уралдуулж байлаа.
Үүний дараа Элчин сайд Т. Кидокоро оюутнуудад хандаж үг хэлсэн юм. Тэрээр Монголын хүүхэд залуус япон хэлийг сонирхон судалж байгаад туйлын их баяртай байгаагаа илэрхийлээд, оюутан цагтаа сурсан мэдсэн зүйл нь цаашдын мэдлэгийн гол үндэс суурь болдог тул энэ үедээ хичээл номдоо шамдан суралцахыг тэдэнд уриаллаа.