Нүүр хуудас"Элчин сайд Кидокорогын сургуулиудаар зочилсон тэмдэглэл" булан
> Элчин сайд Т. Кидокоро Улаанбаатар их сургуульд лекц уншлаа.

Элчин сайд Т. Кидокоро Улаанбаатар их сургуульд лекц уншлаа.


1 дүгээр сарын 22-ны өдөр Элчин сайд Т. Кидокоро Улаанбаатар их сургуульд лекц уншлаа.
Элчин сайд Т. Кидокоро өнөөг хүртэл дипломатчаар ажиллаж ирсэн Монгол болон бусад орнуудад байсан туршлагаасаа, мөн Япон, Монголын ирээдүйн талаар оюутнуудад лекц уншлаа. Оюутнууд ч түүний лекцийн ихээр сонирхон чих тавин сонсож байсан юм. Мөн тэрээр сурагч, оюутан цагийнхаа дурсамжаас оюутнуудтай хуваалцсан бөгөөд тэдэнд 15-20 нас бол хүний ой тогтоолт хамгийн сайн байдаг үе тул энэ залуу насандаа хичээл номдоо шамдан суралцахыг захилаа.
Үүний дараа оюутнууд Элчин сайдаас олон сэдвийг хамарсан асуултуудыг тавьж байлаа.
Энэ удаагийн лекц оюутан залууст ирээдүйн зорилгодоо хүрэхэд нь бага ч болов урам зориг өгөх аваас бид баяртай байх болно.