“Хаврын аялгуу” Япон дуу дуулаачдын улсын 14-р уралдаан
Ерөнхий зохион байгуулагч:Япон улсын ЭСЯ,Монголын хүүхдийн ордон
1. Насны ангилал
• Хүүхэд (16 нас хүртэл)
• Насанд хүрэгчид (16 нас ба түүнээс дээш)
Жич: мэргэжлийн дуучид хамаарахгүй
2. Бүртгэл
2010 оны 2 дугаар сарын 4, 5, 8, 9, 10 –ны 13:00 - 17:00 цагийн хооронд Монгол-Японы төв дээр явагдах бөгөөд оролцох хүсэлтэй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
• Биеийн байцаалт (Насанд хүрэгчид – иргэний үнэмлэх, хүүхэд – төрсний гэрчилгээ)
• Цээж зураг 2 хувь
Бүртгэлийн хураамж: байхгүй
3. Шалгаруулалт
Шалгаруулалтын явцад шүүгчид, уралдаанд оролцогчдын сонгосон дуу, дуулах чадвар, япон хэлний дуудлага, дууг хэрхэн мэдэрч буй, мөн тайзан дээр биеэ авч яваа байдлыг анхаарч шийдвэрээ гаргах болно.
Урьдчилсан шалгаруулалт: 2010 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 10:00 цагаас Монгол-Японы төвд (Дууны сонголт чөлөөтэй, фонограммгүй.)
Эцсийн шалгаруулалт: 2010 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Монголын хүүхдийн ордонд (Урьдчилсан шалгаруулалтын дүнд ангилал тус бүрээс шалгарсан эхний 15 дуучин оролцоно. Дууны сонголт чөлөөтэй, фонограммыг өөрсдөө бэлтгэнэ.)