Нүүр хуудасАрга хэмжээний хуанли (2009 оны Японы санхүүгийн жил)>15 дахь удаагийн “Японоор хэн сайн ярих вэ” уралдаан зарлаж байна


15 дахь удаагийн “Японоор хэн сайн ярих вэ” уралдаан зарлаж байна


Япон улсын элчин сайдын яам, Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы Төвөөс хамтран явуулж буй “Японоор хэн сайн ярих вэ” уралдааныг доорх нөхцлийн дагуу зарлаж байна. Уг уралдаанд түрүүлсэн нэг хүнийг 15 хоног Японд аялах Япон сангийн хөтөлбөрт ЭСЯ-наас дэвшүүлэх болно. Япон хэл сурч судалж буй та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

1/ Хуваарь

• Шалгаруулалтын 1-р үе шат /бичгийн шалгалт/
Өдөр цаг: 2-р сарын 27-ний /Бямба гараг/ Цугларах цаг 9:30/
Байр: Монгол-Японы төв
 Эхний 10 байр эзэлсэн хүмүүс дараагийн шат болох
“Японоор хэн сайн ярих вэ” уралдаанд оролцоно.
• “Японоор хэн сайн ярих вэ” уралдаан
Өдөр цаг: 3-р сарын 13-ний /Бямба гараг/ 14:00 цагаас
Байр: Монгол-Японы төв

2/ Бүртгэл

Хугацаа: 2-р сарын 4-ны /Пүрэв гараг/-аас 2-р сарын 10-ний/Лхагва гараг/ хүртэл 13:00-17:00 цагийн хооронд
 2-р сарын 6,7-нд бүртгэл явагдахгүй.
Байр: Монгол-Японы төвийн 1 давхрын хүлээлгийн танхимд
Бүртгэлийн хураамж: Бүртгэл үнэгүй
Шаардагдах зүйлс: Биеийн байцаалт, Зураг 2 хувь /3х4см/
Уралдаанд оролцогч нь:
1. Япон хэлний багш байж болохгүй
2. 18-54 насны (2010 оны 2-р сарын 1-ний байдлаар) Монгол улсын иргэн байна.
 ЕБС-ийн сурагчид оролцох боломжгүй.
3. Өнгөрсөн 5 жилд 1 долоо хоногоос дээш хугацаагаар Япон улсад зорчиж байсан болон 6 сараас дээш хугацаагаар Японд амьдарч байсан хүн уралдаанд оролцох боломжгүй.
4. Япон улсад суралцах болон судалгаагаар явахаар төлөвлөж байгаа хүн оролцох боломжгүй.