Нүүр хуудасАрга хэмжээний хуанли (2009 оны Японы санхүүгийн жил)>“Японы их дээд сургуульд элсэн суралцах тухай” мэдээллийн яармаг зохиогдохоор боллоо.

“Японы их дээд сургуульд элсэн суралцах тухай” мэдээллийн яармаг зохиогдохоор боллоо.


Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, “Японы Оюутныг дэмжих байгууллага”- тай хамтран 2010 оны 2дүгээр сарын 5-ний Баасан гариг, 6-ний Бямба гаригт “Японы их дээд сургуульд элсэн суралцах тухай” мэдээллийн яармагыг зохион явуулах гэж байна.
Та бүхнийг идэвхитэй оролцохыг хүсье.

Цагийн хуваарь :
2010 оны 2 дүгээр сарын 5-ний Баасан гариг
15:00 ~ 18:00

2010 оны 2 дүгээр сарын 6-ний Бямба гариг
11:00 ~ 14:30

Зохиогдох газар : Монголын Хүүхдийн Ордонд

Агуулга: Японы их дээд сургуульд элсэн суралцах тухай тайлбар, танилцуулга, Японы Засгийн газрийн тэтгэлэгт хөтөлбөрийн тогтолцоо, Улсын зардлаар суралцахад авах шалгалт, түүний тогтолцоо, аргачлал, Монгол-Японы төвөөс авсан Японд суралцах тухай мэдээллийн танилцуулга, Японд их дээд сургууль төгсөгчдийн яриа, Японд суралцсан үр дүнгийн талаарх тайлан илтгэл, Японд суралцахтай холбоотой асуулт хариулт зэргийг зохион явуулахаар төлөвлөж байна.

Зохион байгуулагч: Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, “Японы Оюутныг дэмжих байгууллага”

Хамтрагч байгууллага : Монгол-Японы төв, Японд их дээд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (JUGAMO), Монголын Хүүхдийн Ордон


Жич: Үнэ төлбөргүй