Нүүр хуудасАрга хэмжээний хуанли (2009 оны Японы санхүүгийн жил)>2009 оны 12-р сарын 26-ны : Гото Мидори, Улсын Филармони хамтлан концерт

2009 оны 12-р сарын 26-ны: Гото Мидори, Улсын Филармониийн хамтарсан концерт


photo:Tomokazu Nishizawa
Арга хэмжээний нэр: Гото Мидори, Улсын Филармони хамтарсан концерт

Хөгжимчдийн нэрс:
Хийл: Midori Goto, Sini Simonem
Ирдүү хийл : Jinsun Hong
Морин хийл : Peter Myers

Зохион байгуулагч: Японы Элчин Сайдын Яам
Хэзээ: 2009 оны 12-р сарын 26-ны Бямба гариг 18:00 цагаас
Хаана: Улсын Филармони

Жич: Үнэ төлбөргүй (суудлын тоо хязгаартай)


Хийлч: Гото Мидори
Анх 1982 онд Нью-Йоркийн филармонитой хамтарсан тоглолтоор уран бүтээлийнхээ замыг нээсэн. Тэрээр Leonard Bernstein, Claudio Abbado, Zubin Mehta, Ozawa Seiji, Simon Rattle, Mariss Jansons зэрэг удирдаачид, Isaac Stern, Pinchas Zuckerman, Yo-Yo Ma зэрэг хөгжимчид, мөн Берлин, Венийн филармони, Парис, Концертгебаугийн оркестр зэрэг олон нэр хүндтэй хүмүүстэй хамтран тоглож байснаас гадна цөөхүүл хөгжимд ч өөрийн авъяс чадварыг зориулж, өргөн цар хүрээтэй үйл ажиллагааг явуулж буй уран бүтээлч юм.
Жилд 70 гаруй тоглолт хийхийн зэрэгцээ “Cоmmunity Engagement” буюу орон нутгийн нийгмийн харилцааг дэмжих хөтөлбөрт идэвхитэй оролцдог байна. 1992 онд Нью-Йоркт “Midori & Freinds” ашгийн бус байгууллагыг, мөн ондоо “Мидори боловсролын сан” Токио хот дахь төвийг тус тус байгуулсан. 2002 оноос “Music Sharing” ашгийн бус байгууллагын үйл ажиллагаагаар “Мидори боловсролын сан” –гийн үйл ажиллагааг өргөжүүлж, 2006 оноос Азийг хамарсан ICEP “International Community Engagement Program”–ыг хэрэгжүүлж байна. Мөн түүнчлэн АНУ-д PiP (Partners in Performance), ORP (Orchestra Residencies Program), URP (University Residencies Program) зэрэг үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн олон төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Нийгэм олон нийтийг (Community) чиглэсэн Мидоригийн эдгээр үйл ажиллагаа нь олон хөгжимчдөд үлгэр дуурайлал болоод зогсохгүй нийгэмд өндрөөр үнэлэгдэж байна. Тэрээр 2004 оноос Өмнөд Калифорнийн их сургуулийн (USC) Thornton хөгжмийн сургуульд И.Р.Хейфецийн тэнхимд ажиллаж эхэлсэн бөгөөд 2007 онд Утсан хөгжмийн факультетын эрхлэгчээр ажиллаж байна. 2006 онд сургуульдаа “Cоmmunity Engagement” төвийг үүсгэн байгуулсан ба уг төвийнхээ үйл ажиллагааны хүрээнд концертын танхимуудад тоглолт тавихаас гадна аль болох олон хүмүүст өргөн хүрээг хамруулж өөрсдийн хөгжмийг хүргэх гэсэн залуу уран бүтээлчдийн бэлтгэл сургуулилтад нь дэмжлэг үзүүлж байна. Мөн дэлхийн олон улс орнуудад Мастер классыг хэрэгжүүлж, хойч үеээ бэлтгэх үйлст хүчин зүтгэж байна.
Тэрээр 1734 онд бүтээгдсэн Guarnerius del Gesù "ex-Huberman" хийлээр тоглодог ба уг хийлийг түүнд “Хаяшибара” сан насан туршид нь зээлдүүлэн хэрэглүүлж байгаа ажээ. Түүний CD-г “SONY Classical” гаргасан байна. Тэрээр ном унших, жүжиг үзэх хоббитой. 2007 оны 9 дүгээр сараас НҮБ-ын Энх тайвны элчээр сонгогдон ажиллаж байна.

Албан ёсны цахим хаяг: http:// www.gotomidori.com