Япон үндэсний бүжгийн үзүүлэх тоглолт болно 9/27
Арга хэмжээний нэр: Япон үндэсний бүжгийн үзүүлэх тоглолт
Багшийн нэр: Азүма Канхо (Азүма бүжгийн урсгалын багш), Азүма Каня (Азүма бүжгийн урсгалын багш)
Зохион байгуулагч: Японы Элчин Сайдын Яам
Хэзээ: 2009 оны 9-р сарын 27-ны Ням гариг 14:00 цагаас
Хаана: Монгол-Япон төв
Агуулга: Япон үндэсний бүжгийн онцлог, тайзны нүүр будалт, хувцаслалтын тухай, бүжиглэх дасгал, бүжиг
Жич: Үнэ төлбөргүй (суудлын тоо хязгаартай)
Багшийн тухай:
Азүма Канхо
Шагнал:
1977 оны 1 сар Японы үндэсний бүжгийн холбооноос зохион байгуулдаг “Шинэ хавар” бүжгийн тэмцээний гран при
1993 оны 1 сар 1992 оны Соёлын газрын нэрэмжит урлагийн баярын тэргүүн шагналт
1997 оны 4 сар Бүжиг шүүмжлэгчдийн холбооны шинэ залуу бүжигчний шагналт
2000 оны 1 сар 1999 оны Японы Соёлын газрын нэрэмжит урлагийн баярын тэргүүн шагналт
2007 оны 6 сар Монгол улсын БСШУ сайдаас соёлын тэргүүний ажилтан цол хүртсэн
Гадаад орнуудад:
Англи, Хонг Конг, Белги, Австрали, Итали зэрэг орнуудаар аялан тоглосон
Монголд:
2002 оны 6 сар Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан тоглолт (Японы Соёлын газар, Япон сантай хамтран зохион байгуулсан) /Улаанбаатар хот ДБЭТ/
2006 оны 6 сар Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяр “Япон, Монголын соёл харилцааны найрамдлын тоглолт”(Японы Соёлын газартай хамтран зохион байгуулсан
/Улаанбаатар хот ДБЭТ/
2007 оны 6 сар Япон, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан тоглолт (Японы Соёлын газартай хамтан зохион байгуулсан) /Улаанбаатар хот ДБЭТ/
Азүма Каня
2 настайгаасаа өөрийн ээж Азүма Канхогоор бүжгийн анхан шатны мэдлэгийг заалгасан.
1997 онд Азүма урсгалын бүжгийн багш болсон.
Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Соёл,Боловсролын хэсэг
Утас: 320-777