2009 оны Япон сангийн "Япон хэлний ном, сурах бичиг хандивлах" хөтөлбөрийн ном, сурах бичиг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө
Тус Элчин сайдын яамны Элчин сайдын өргөөнд 9 дүгээр сарын 9-нд Япон сангийн "Япон хэлний ном, сурах бичиг хандивлах" хөтөлбөрийн ном, сурах бичиг гардуулан өгөх ёслолын ажиллагаа болж өнгөрлөө.
"Япон хэлний ном, сурах бичиг хандивлах" хөтөлбөр нь Япон сангийн томоохон үйл ажиллагааны нэг болох гадаадын улс орнууд дахь япон хэлний сургалтын сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг бөгөөд тухайн орны боловсролын байгууллагат номын сангын материал, ном, сурах бичгийг хандивладаг билээ.
Энэ жил Монголд япон хэлний сургалт явуулж байгаа их дээд, дунд сургуулиуд зэрэг 16 байгууллагат 1,380,000 (нэг сая гурван зуун наян мянган) иений мөнгөн дүн бүхий 500 гаран ном, сурах бичгийг хандивлалаа.
Энэ үеэр Элчин сайд Кидокоро хэлсэн үгэндээ, "Монголын сургуулиудаар очиход япон хэлийг сайн сурсан хүүхэд залуусыг хараад бахдах сэтгэгдэл төрдөг, энэхүү ном, сурах бичгүүд нь оюутан суругачдын хичээл сурлагат, багш нарын сурган хүмүүжүүлэх ажилд бага ч гэсэн худь нэмрээ оруулж чадвал баяртай байх болно. Энэ жил Япон, Монгол орны соёлын хэлэлцээр байгуулагдсаны 35 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ 35 жилийн хугацаанд япон хэлний боловсролын төвшин өнөөдрийн хэмжээнд хүртэлээ хөгжсөн нь Япон, Монголын соёл, боловсролын салбар дахь харилцаа холбоо өргөжин гүнзгийрч байгаагын тод илрэл юм. Цаашид ч оюутан сурагчдын хичээл зүтгэл, багш сурган хүмүүжүүлэгч та бүхний уйгагүй хөдөлмөрийн дүнд Монголын япон хэлний сургалт улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.