Нүүр хуудас"Элчин сайд Кидокорогын сургуулиудаар зочилсон тэмдэглэл" булан
>Элчин сайд Кидокоро "Чингис Соосэ" их сургуулийн "Сакура" япон хэлний баярт зочиллоо.

Элчин сайд Кидокоро "Чингис Соосэ" их сургуулийн "Сакура" япон хэлний баярт зочиллоо.


Элчин сайд Кидокоро 4 дүгээр сарын 24-нд "Чингис Соосэ" их сургуулиар зочилсон юм.
"Чингис Соосэ" их сургууль нь Японы "Соосэ" группын хөрөнгө оруулалттайгаар "Их засаг" их сургуулийн харья сургууль болон 1999 онд байгуулагдсан бөгөөд, одоогоор 1500 гаруй оюутан хичээллэж байна. Тус сургуулийн бүх оюутанууд япон хэлийг суралцдаг бөгөөд япон хэлээр дамжуулан олон улсын харилцаа, олон улсын эрх зүй, эдийн засаг, япон судлал зэрэг мэргэжлийг давхар судлан суралцаж байна.

Бүтэн нэг долоо хоногийн турш үргэлжилсэн " Сакура" япон хэлний баярын сүүлчийн өдөр болох 24-ний өдөр оюутнууд Япон дуу, Япон бүжиг, Япон хэл дээрхи илтгэл зэрэг шалгарсан номеруудаа сонирхуулж, мөн шагналт байранд орсон оюутнуудад шагнал гардуулах ёслол болж өнгөрлөө.
Үүний дараа Элчин сайд Кидокоро оюутнуудад хандан хэлсэн үгэндээ:
" Та бүхэн дэлхийн олон хэл дундаас япон хэлийг сонгон суралцаж, өнөөдөр ийнхүү сурсан мэдсэнээ тайлагнаж байгаад миний бие баяртай байна. Оюутан хүн бол эрдэм сурах гэсэн онцгой эрхийг эдэлдэг. Оюутнууд та бүхэн хичээл номдоо шамдан суралцаж, улмаар 10, 20 жилийн дараа Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрийг оруулах хүн болоорой гэж хүсье" гэлээ.