Нүүр хуудас"Элчин сайд Кидокорогын сургуулиудаар зочилсон тэмдэглэл" булан
>Элчин сайд Кидокоро "Согосэйкёо" сургуулийн урлагын үзлэгийг үзэж сонирхолоо

Элчин сайд Кидокоро "Согосэйкёо" сургуулийн урлагын үзлэгийг үзэж сонирхолоо


5 дугаар сарын 19-нд Элчин сайд Кидокоро Монгол-Японы төвд зохиогдсон Баянхонгор аймгийн "Согосэйкёо" сургуулийн урлагын үзлэгийг үзэж сонирхолоо.
Баянхонгор аймгийн "Согосэйкёо" сургууль нь 2006 оны 4 дүгээр сард Японы Оита мужийн үйлдвэрчдийн эвлэлийн хорооны тусламжаар баригдсан ба эдүгээ 1-ээс 6-р ангид нийт 250 сурагч япон хэлийг суралцаж байна.

Элчин сайд Кидокоро бага наснаасаа гадаад орны тухай судлан суралцаж байгаа нь туйлын сайшаалтай явдал гэдгийг хэлээд, боломж гарвал Баянхонгор аймагт очиж тус сургуулиар зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Урлагын үзлэгээр сурагчидын зурсан "Монгол орон хүүхдийн нүдээр" сэдэвт гар зургууд болон "оригами"-г дэлгэн тавьсан ба мөн сурагчид олон төрлийн бүжиг бүжиглэж сонирхуулсан юм.