Нүүр хуудас"Элчин сайд Кидокорогын сургуулиудаар зочилсон тэмдэглэл" булан
>Элчин сайд Кидокоро "Сакура" дунд сургуулийн япон хэлний баярыг үзэж сонирхолоо

Элчин сайд Кидокоро "Сакура" дунд сургуулийн япон хэлний баярыг үзэж сонирхолоо


5 дугаар сарын 8-нд Элчин сайд Кидокоро Хаан банк театрт зохиогдсон "Сакура" дунд сургуулийн Япон хэлний баярыг үзэж сонирхолоо.

"Сакура" дунд сургууль нь 1998 онд байгуулагдснаасаа хойш япон хэлийг зааж ирсэн билээ. Эдүгээ тус сургуульд 1-ээс 11-р ангийн нийт 250 сурагч япон хэлийг суралцаж байна.
Япон хэлний баярт сурагчид япон дуу дуулж, жүжиг тоглохын зэрэгцээ өөрсдийн зурсан зураг зэргийг дэлгэн тавьж, сурсан мэдсэнээ сонирхууллаа.

Элчин сайд Кидокоро тус сургуульд ийм олон хүүхэд залуус япон хэлийг суралцаж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлээд, тус сургуульд цаашид ч япон хэлийг олон хүүхэд залууст зааж сурган Япон, Монголыг холбох гүүр болоорой гэж хүслээ.