>Элчин сайд Кидокоро "Монгени" цогцолбор сургуулийн Япон хэлний баярыг үзэж сонирхолоо
Элчин сайд Кидокоро "Монгени" цогцолбор сургуулийн Япон хэлний баярыг үзэж сонирхолоо
4 дүгээр сарын 25-нд Элчин сайд Кидокоро "Монгени" цогцолбор сургуулийн Япон хэлний баярыг үзэж сонирхолоо.
"Монгени" цогцолбор сургууль нь анх 1991 оноос япон хэлийг зааж эхэлсэн байна.Тус сургуулийн сурагчид япон хэлээс гадна англи, орос, хятад, солонгос хэлүүдийг нэгдүгээр ангиасаа сонгон суралцах боломжтой байдаг ажээ. Одоогоор тус сургуульд нийт 200 хүүхэд япон хэлийг сонгон суралцаж байна. Япон хэлний хаврын баярт япон хэлний ангийн бүх сурагчид анги тус бүрээрээ дуулж, бүжиглэж, жүжиглэн сурсан мэдсэнээ тайлагналаа.
Япон хэлний баярын хаалтад Элчин сайд Кидокоро хэлсэн үгэндээ:
"Өнөөдөр Японд боловсрол эзэмшээд, өөрийн олж авсан мэдлэгээрээ амжилтанд хүрсэн олон Монгол залуус байна. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн 10,20 жилийн дараа тэдгээр ах эгч нар шигээ болохын төлөө хичээл номдоо шамдан суралцаарай" гэж захилаа.