2009 оны санхүүгийн жилийн иений хөнгөлөлттэй зээл “Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр”-ийн нот бичиг солилцох ёслолын ажиллагаа
1. Манай улсын засгийн газар Монгол улсын засгийн газрын эдийн засаг, нийгмээ хөгжүүлэхийн тулд гаргаж байгаа хүчин зүтгэлд тус нэмэр болох зорилгоор 2 тэрбум 894 сая иений хөнгөлөлттэй зээлийг /Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр/ олгож байгаа бөгөөд үүнтэй холбогдох нот бичгийг солилцох ёслолын ажиллагаа 6-р сарын 30-ны Мягмар гарагт Улаанбаатар хотноо явагдаж, манай талаас Монгол улсад суугаа Элчин сайд Кидокоро Такүо, Монголын талаас Сангийн сайд С. Баярцогт нар гарын үсэг зурав.
2. Хөтөлбөрийн агуулга болон ач холбогдол
“Нийгмийн салбарыг дэмжих хөтөлбөр” нь хямралыг даван туулахад үзүүлэх санхүүгийн тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтарсан санхүүжилтээр хэрэгжих бөгөөд төсвийн хямралын эмзэг давхаргын хүмүүст үзүүлэх нөлөөг бодолцож, эмзэг бүлэгт чиглэсэн нийгмийн суурь үйлчилгээг сайжруулах болон нийгмийн салбарт чиглэсэн зардлын тогтвортой байдлыг хангах өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих замаар ядуу буурай давхаргынхныг хамгаалах, мөн цаашид учирч болох төсвийн хямралын эсрэг арга хэмжээг бэхжүүлэх зорилготой юм.
Дашрамд дурдахад энэхүү зээл нь энэ жилийн 4-р сард ерөнхий сайд Аса Тарогийн тунхагласан Азийн орнуудын ирээдүйн өсөлтийн зураглалыг хэрэгжүүлэхийн тулд төсөвлөгдсөн 2 их наяд иений хэмжээтэй ХАЁТ-ын нэг хэсэг болно.
3. Энэхүү зээл нь, зээлийн хүү 0.8%/жил ба эргэн төлөх хугацаа 30 жил /Үүнээс эхний 10 жилд зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө/ гэсэн нөхцөлтэй байна. Тус зээлийг олгосноор манай улсаас Монгол улсад олгосон иений хөнгөлөлттэй зээлийн нийт хэмжээ 70 тэрбум 808 сая иен болж байна.
4. Мөн С. Баярцогт сайдын зүгээс Япон улс нь Монгол улсад өнөөг хүртэл олон тооны тусламжийг үзүүлж ирсэн бөгөөд энэ удаад ч гэсэн төсвийн хямралыг гэтлэхэд тусламж үзүүлэх зорилгоор том хэмжээний зээл өгөх шийдвэрийг богино хугацаанд гаргасанд талархаж буйгаа илэрхийлэв.