Нүүр хуудасАрга хэмжээний хуанли (2008 оны Японы санхүүгийн жил)>14дэхь удаагийн "Японоор хэн сайн ярих вэ" уралдаан зохиогдоно

14дэхь удаагийн "Японоор хэн сайн ярих вэ" уралдаан зохиогдоно


Япон улсын Элчин сайдын яам, Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы төвөөс хамтран 14 дэхь удаагийн "Японоор хэн сайн ярих вэ" уралдааныг зарлаж байна. Япон хэл суралцагсдыг өргөнөөр оролцохыг хүсье.

Зохион байгуулагч:
Япон улсын Элчин сайдын яам, Япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы төв

Хуваарь:
1.Бүртгэл:3 сарын 5-ны /Пүрэв гариг/-аас 3 сарын 11-ны /Лхагва гариг/ хүртэл 14:00-17:00 цагийн хооронд
Жич:3 сарын 7,8,9-нд бүртгэл явагдахгүй
Байр: Монгол-Японы төв
Уралдаан оролцогчийн болзолыг эндээс үзнэ үү.

2. Шалгаруулалтын 1-р үе шат /бичгийн шалгалт/
3 сарын 14-ны Бямба гариг 14:00 цагаас
Байр: Монгол-Японы төв
Шалгалтыг тест болон зохион бичлэг хэлбрээр авна. /Эхний 10 байр эзэлсэн хүмүүс дараагийн шат болох "Японоор хэн сайн ярих вэ" уралдаанд оролцоно.

3."Японоор хэн сайн ярих вэ" уралдаан
Өдөр цаг: 3 сарын 28-ны Бямба 14:00 цагаас
Байр: Монгол-Японы төв /Үнэ төлбөргүй, харин суудлын тоо хязгаартай болно./