Нүүр хуудасАрга хэмжээний хуанли (2008 оны Японы санхүүгийн жил)>10/18 Японы уламжлалт цэцэг амилуулах урлаг – "Икэбана"-гийн сургалт үзүүлэх тоглолт

10/18 Японы уламжлалт цэцэг амилуулах урлаг – "Икэбана"-гийн сургалт үзүүлэх тоглолт


Арга хэмжээний :Японы уламжлалт цэцэг амилуулах урлаг – "Икэбана"-гийн сургалт, үзүүлэх тоглолт

Зохион байгуулагч: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Япон сан, Монголын Икэбанагийн холбоо, Монгол Улсын Байгалийн түүхийн музей, Монгол-Японы төв

Арга хэмжээний агуулга:
Икэбанагийн лекц
Өдөр, цаг: 10 дугаар сарын 18-н 10:00 цагаас
Газар: Монгол-Японы төв (Монгол орчуулгатай, тасалбаргүй.)

Дадлага, үзүүлэх тоглолт
Өдөр, цаг: 10 дугаар сарын 18-ний 15:00 цагаас
Газар: Байгалийн түүхийн музей (Монгол орчуулгатай, тасалбаргүй.)
*Дадлагад оролцогчдыг, лекцэд оролцсон хүмүүсээс сонгон авах тул оролцох хүсэлтэй хүн лекцэд заавал оролцоно уу.

  • Багшийн товч намтар:
    Ооцүбо Коосэн Ohtsubo Kosen
    1960 онд Рюүсэй урсгалын залгамжлагч Ёшимура Касэнд шавь орсон. Японд төдийгүй хилийн чанадад лекц уншин, хэд хэдэн үзэсгэлэн гаргахын хажуугаар Рюүсэй урсгалын зөвлөхөөр ажиллаж, ерөнхийлөн удирдаж байв. Зочид буудлын үүдний танхимын чимэглэл, телевизийн тайз чимэглэл, олон улсын ЭКСПО зэрэг худалдааны арга хэмжээний чимэглэл гээд олон төрлийн ажил хийж иржээ. 2006 оноос эхлэн Бээжинд ажиллаж байгаа.