6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд “Архив, түүх, утга зохиол, мэдээллийн хэрэгсэлийн дэлхий нийтийн хандлага - Зүүн хойд Азийн нийгмийн байр суурь” олон улсын хуралдаан зохион байгуулагдана.
Арга хэмжээний нэр: “Архив, түүх, утга зохиол, мэдээллийн хэрэгслийн дэлхий нийтийн хандлага - Зүүн хойд Азийн нийгмийн байр суурь” олон улсын хуралдаан
Зохион байгуулагч: Сэкигүчи глобал судалгааны холбоо, Үндэсний архивын газар, Монгол улсын шинжлэх ухааны академи, Монгол – Японы төв
Хамтран зохион байгуулагч: Монгол улсын их сургууль, Токёогийн гадаад хэлний их сургууль, Монгол улсын шинжлэх ухааны академийн олон улс судлал
Дэмжигч байгууллага: Монгол улсад суугаа Японы элчин сайдын яам
Зохион байгуулагдах хугацаа:
2008 оны 6 сарын 23-25-ны өдрүүдэд
Зохион байгуулагдах газар: Монгол-Японы төв, Үндэсний архивын газар, Монгол улсын шинжлэх ухааны академи
Хэрэглэгдэх хэл: Монгол хэл (зарим нь Япон, Англи, Орос хэл дээрх илтгэлүүд нь монгол орчуулагатай байна)
Үнэ төлбөргүй
Лавлагаа:
11-264846 (Үндэсний архивын газар: Англи, Монгол дээр)