2008 оны Өвсний Үндэс Хүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол

Уг төсөл нь Ази Номхон далайн ардчиллыг дэмжих түншлэлийн хүрээнд азийн улс орнуудаас томилогдон ирэх сонгуулийн ажиглалтын багийн гишүүдийн замын зардал болон зочид буудлын зардал, монголын нутаг оронд сонгуулийн ажиглалт явуулахад шаардлагатай үйл ажиллагааны зардлыг буцалтгүй тусламжаар олгох бөгөөд 2008 оны монголын бүх нийтийн сонгуулийг зөв шударга явуулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.
Энэхүү төслийг АНУ-д төвтэй Олон улсын төрийн бус байгуллага болох Бүгднайрамдахчуудын олон улсын хүрээлэн (Монгол дахь бүгднайрамдахчуудын олон улсын хүрээлэн) хэрэгжүүлнэ.