Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>2008 оны Өвсний Үндэс Хүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол

2008 оны Өвсний Үндэс Хүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн буцалтгүй тусламжийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол


4 сарын 27-ны өдөр Ой, усны хайгуул судлалын төвийн харъяа Модлог ургамалын цэцэрлэгт хүрээлэнд 2008 оны Өвсний Үндэс Хүний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн буцалтгүй тусламжийн анхны төсөл болох “Ой, усны хайгуул судлалын хүрээлэнгийн харъяа Модлог ургамалын цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтыг сайжруулах төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Гарын үсэг зурах ёслолд Улаанбаатар хотын засаг даргын орлогч ноён Баатарзориг, OISCA-г дэмжих Токио хотын парламентын гишүүдийн холбооны хүндэт тэргүүн ноён Хосака болон OISCA-гийн олон улсын үйл ажиллагааг эрчимжүүлэх Токио хотын парламентын гишүүдийн холбооны айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүмүүс оролцов.

Энэхүү төслийн хүрээнд Ой, усны хайгуул судлалын төвийн харъяа Модлог
ургамалын цэцэрлэгт хүрээлэнг малын хөл болон бусад сүйтгэгдэж болзошгүй зүйлээс сэргийлэх зорилгоор хамгаалалтын хашаа барих юм. Уг төсөл хэрэгжсэнээр, модлог ургамалын цэцэрлэгт хүрээлэн бүхэлдээ хашаагаар хамгаалагдаж, тус судалгааны төвийн мод тарьж ургуулах, ойжуулах, ургамалын судалгаа хийх болон байгаль орчныг хамгаалах талаар сургалт сурталчилгаа ард иргэдийн дунд явуулах зэрэг үйл ажиллагаа нь улам үр дүнтэй хэрэгжих ач холбогдолтой юм.

Энэхүү төслийг дэлхийн улс оронд байгаль орчныг хамгаалах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг OISCA-гийн дэмжлэг дор Ой, усны хайгуул судлалын төв болон OISCA-гийн Монгол дах салбар байгууллага хамтран хэрэгжүүлэх юм.

Манай улс, Монгол улсад үзүүлэх тусламжийн төслийн дотор “Байгаль орчныг хамгаалахад үзүүлэх тусламж”-ийг 4 чухал салбарын нэгд оруулж байгаа бөгөөд цаашид ч мөн монгол дахь байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллах болно.