Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>2007 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн гарын үсэг зурах ёслол

2007 оны санхүүгийн жилийн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн гарын үсэг зурах ёслол


3 дугаар сарын 11-ний өдөр, Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайдын Яаманд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 3 төслийн гарын үсэг зурах ёслол боллоо. Эдгээр төслүүдийг оруулаад 2007 оны санхүүгийн жилийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 23 төсөл хэрэгжих юм. Өнөөдөр тусламжийн гэрээнд гарын үсэг зурагдаж байгаа төслүүд нь:

1. “Сэлэнгэ аймгийн Сант сумын мэргэжлийн сургалттай 11 жилийн сургуулийн засварын төсөл”
2. “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 9 жилийн сургуулийн биеийн тамирын заалны засварын төсөл”
3. “Улаанбаатар сумын 3 дугаар эмнэлэгт эмнэлгийн зориулалттай ор тээвэрлэх төсөл”

Дээрх 3 төслийн 2 төсөл нь боловсролын салбарт хэрэгжих төсөл
бөгөөд Япон улсын Засгийн газар хүний нөөцийг хөгжүүлэх асуудлыг чухалчилж байгаа бөгөөд Монгол улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийн 4 үндсэн чиглэлийн нэг болох “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог хөхүүлэн дэмжих, боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх тусламж”-ийг үндэс болгосон төсөл юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр ирээдүйд Монгол орны хойч үеийнхний сурч боловсрох орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Мөн “Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт эмнэлгийн зориулалттай
ор тээвэрлэх төсөл” нь “Дахин ашиглах Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд манай улсын төрийн бус байгууллага дахин ашиглагдах эд зүйлсийг хөгжиж байгаа орны холбогдох байгууллагад хандивлахад нь шаардагдах тээврийн болон бусад зардлыг санхүүжүүлж байгаа билээ. Уг төслийг хэрэгжүүлснээр 3 дугаар эмнэлгийн 200 хуучин орыг эмнэлгийн зориулалттай ороор сольсноор уг эмнэлэгт хэвтэж үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн эмнэлгийн орчин сайжирна гэж бодож байна.

Эдгээр төслүүд амжилттай хэрэгжин Монгол улсын боловсролын салбарын орчин сайжирч, мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн орчин сайжирснаар хүнийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх гэсэн ойлголтын үүднээс үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.