Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>2007 оны санхүүгийн жилийн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” болон “Соёлын Өвсний үндэс” хөтөлбөрийн
гарын үсэг зурах ёслол


2007 оны санхүүгийн жилийн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” болон “Соёлын Өвсний үндэс” хөтөлбөрийн
гарын үсэг зурах ёслол


2 дугаар сарын 14-ны өдөр, Монгол улсад суугаа Япон улсын Элчин сайдын яаманд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 4 төслийн, мөн “Соёлын Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 2 төслийн гарын үсэг зурах ёслол боллоо.
Төслүүдийн нэрийг дурьдвал:
“Өвсний үндэс” хөтөлбөрөөр
1. “Говь-Алтай аймгийн Бугат сумын цэцэрлэгийн барилгын төсөл”
2. “Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 9 жилийн сургуулийн дотуур байрны засварын төсөл”
3. “Өмнөговь аймгийн Номгон сумын эмнэлгийн засварын төсөл”
4. “Дорноговь аймгийн Мандах сумын 9 жилийн сургуулийн засвар болон дотуур байрны өргөтгөлийн төсөл”

Мөн “Соёлын Өвсний үндэс” хөтөлбөрөөр
1. “Соёл-Эрдэм Дээд сургуулийн Япон хэлний сургалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”
2. “Монголын хүүхдийн ордны гэрэлтүүлэг болон дуу чимээний тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл”

Өнөөдөр гарын үсэг зурсан 6 төслийн 5 нь боловсролын байгууллагын орчинг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд 1 нь хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагын орчинг сайжруулах төсөл юм. Эдгээр төслийн аль аль нь боловсрол, эрүүл мэнд гэсэн хүний эрхийн үндсэн салбар дээрх хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа ба Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр нь ялангуяа хөдөө орон нутагт төсөл хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч байгаа бөгөөд хөдөө орон нутаг дахь нийтийн аж ахуйг сайжруулснаар тэнцвэртэй нийгэм, эдийн засгийн хөгжлийг зорилго болгож байгаа юм. Мөн “Соёлын Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих 2 төсөл нь Улаанбаатар хот дахь Япон хэлний сургалтын орчинг сайжруулах болон хүүхдийн боловсрол, соёлын байгууллагын орчинг сайжруулах гэсэн нийслэл хотын боловсрол олгох үйлчилгээг сайжруулах төсөл юм.
Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, Монгол улсын боловсролын болон эрүүл мэндийн орчин, үйлчилгээг сайжруулснаар хойч үеэ бэлтгэх үйлсд хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.