2/24, 3/22 "Хаврын аялгуу" Япон дуу дуулаачдын улсын 12-р уралдаан
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам "Хаврын аялгуу" Япон дуу дуулаачдын улсын 12-р уралдааныг зохион байгуулах гэж байна. Монголчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Зохион байгуулагчид: Япон Улсын Элчин сайдын яам, Монгол Японы Соёл Боловсролын харилцааны нийгэмлэгийн харъяа Япон номын сан, Соёлын Төв Өргөө, Хөгжим Бүжгийн Коллеж
Оролцох шалгуур: Монгол Улсын иргэн байх, өсвөр насны ангилал (10-17 насны хооронд), Оюутан буюу насанд хүрэгчид (18 наснаас дээш)
Хуваарь:
(1) Бүртгэл: 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Япон номын сан дээр
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. (PDF форматаар Монгол хэл дээр)
(2) 1-р шатны шалгаруулалт: 2 дугаар сарын 24-ний Ням гарагт Хөгжим Бүжгийн Коллеж дээр
Шалгаруулах арга: Цаанаас өгөгдсөн дууг дуулж өрсөлдөх
(3) Эцсийн шатны шалгаруулалт: 3 дугаар сарын 22-ны Бямба гарагт Соёлын Төв Өргөөнд (Орох тасалбар үнэгүй хэдий ч суудлын тоо хязгаартай)
Шалгаруулах арга: Дуртай дуугаа дуулж өрсөлдөх
Лавлагаа: Япон номын сан, утас: 91926080, 99729013