Нүүр хуудасАрга хэмжээний хуанли (2007 оны Японы санхүүгийн жил)>3/15 "Японоор хэн сайн ярих вэ" 13 дахь удаагийн уралдаан

3/15 "Японоор хэн сайн ярих вэ" 13 дахь удаагийн уралдаан


Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол Японы Төвтэй хамтран "Японоор хэн сайн ярих вэ" 13 дахь удаагийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Япон хэл сурч буй хүмүүс өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч: Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Япон хэлний багш нарын холбоо, Монгол Японы Төв

Зохион байгуулах хугацаа:

(1) Бүртгэл: 2 дугаар сарын 22-ны Баасан гарагаас 29-ны Баасан гараг хүртэл (Ням гарагт амрана) 13:00-17:00 цагийн хооронд Монгол Японы Төв дээр

Жич: Оролцох хүний болзолыг эндээс үзнэ үү. (PDF форматаар Монгол хэл дээр)

(2) Урьдчилсан шалгаруулалт (Бичгийн шалгалт) 3 дугаар сарын 1-ний Бямба гарагт 14:30 - 17:00 хооронд Монгол Японы Төв дээр
Арга хэлбэр: Тест, зохион бичлэг (эхний 10 байрт орсон хүмүүс уралдаанд орно.)

(3) Уралдаан: 3 дугаар сарын 15-ны Бямба гарагт 14:00 - 16:00 хооронд Монгол Японы Төв дээр

Жич: Үнэ төлбөргүй боловч суудлын тоо хязгаартай болно.