Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>2007 оны санхүүгийн жилийн “Төслийн бус буцалтгүй тусламж”
Нот бичигт гарын үсэг зурсан нь


2007 оны санхүүгийн жилийн “Төслийн бус буцалтгүй тусламж”
Нот бичигт гарын үсэг зурсан нь


1 дүгээр сарын 25-ны өдрийн Баасан гаригт Монгол улсын Гадаад хэргийн Яаман дээр “Төслийн бус буцалтгүй тусламж”-д холбогдох нот бичигт Гадаад хэргийн сайд С.Оюун, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши нар гарын үсэг зурлаа. Энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд олгогдож байгаа мөнгөн дүн нь 800 сая иен бөгөөд, үүнийг төгрөгт шилжүүлбэл ойролцоогоор 8 тэрбум төгрөг болно.

“Төслийн бус буцалтгүй тусламж” нь Монгол улсын эдийн засгийн бүтцийг сайжруулах зорилготой мөнгөн тусламжийн хөтөлбөр бөгөөд 1991 оноос өнөөдрийг хүртэл 12 удаа хэрэгжиж, нийт 17 тэрбум 400 сая иений тусламж үзүүлээд байгаа. Энэхүү тусламжийн хөрөнгө нь юуны өмнө цаашид хоёр улс харилцан тохиролцсон бараа бүтээгдэхүүнийг худалдан авахад зориулагдах бөгөөд цугларсан бараа бүтээгдэхүүнийг Монголын засгийн газар дотооддоо худалдаж, түүнээс олсон орлогыг хуримтлалын сан болгон төвлөрүүлнэ. Энэ удаагийн хуримтлалын сангийн хөрөнгийг боловсрол, дэд бүтцийн салбарын хөгжилд зориулахаар төлөвлөж байна.