Нүүр хуудасАрга хэмжээний хуанли (2007 оны Японы санхүүгийн жил)>10/3 Японы алдарт хийлч Тэмма Ацуко-гийн тоглолт

10/3 Японы алдарт хийлч Тэмма Ацуко-гийн тоглолт


Арга хэмжээний нэр: Японы хийлч Тэмма Ацуко-гийн тоглолт

Зохион байгуулагч: Монгол дахь Японы Элчин сайдын яам

Хамтран зохион байгуулагч: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Их урлаг товчоо

Болох газар: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Болох өдөр, цаг: 2007 оны 10 дугаар 3-ны 18:30-аас

Орох тасалбар үнэ төлбөргүй болно (15 нас хүрээгүй хүүхдийг оруулахгүй)

Орох тасалбарын тухай лавлагаа: Их урлаг товчоо (Энхтуяа-99161488), УДБЭТ-ийн тасалбар түгээх цэг (утас:322854).

АЦУКО ТЭММА (Хийлч)

Токиогийн Урлагийн Их сургуулийн Аспирантурыг төгссөн. Хийлийн багш Унно Ёшио болон нас нөгцсөн Леонид Кооган багш нараар хичээл заалгаж байсан. Суралцаж байх хугацаандаа Японы хөгжмийн уралдаанд 1 дүгээр байр эзэлж, Парист болдог төгөлдөр хуурч, хийлчдын олон улсын тэмцээнээс тусгай байрны шагнал хүртэж байсан. Түүнээс хойш олон улсын түвшинд амжилттай тоглож байгаа. 1993 онд Румын хөгжмийн зохиолч Порумбескийн “Нутгаа санах дууль”-ийг Японд анх удаа тоглож сонгодог урлагийн ертөнцөд онцгой байр суурь эзлэх болсон. CD олноор бичүүлж гаргасаны дотор “Японы дуу” албомын “Торгоны модны бүүвэйн дуу” нь 47 дахь удаагийн Японы Дуу бичлэгийн Гран При шагналын Онцгой санааны шагналыг хүртэж байсан. Мөн телевиз, радиогоор олонтаа тоглож, чөлөөтэй биеэ авч явах, өөрийн өвөрмөц яриа болон тайзан дээр өөрийгөө хүчтэй илэрхийлэх чадвар нь олон хүний талархалыг хүлээдэг. Өдгөө Тоохоо-гийн Хөгжмийн Их сургуулийн аспирантурт багшилдаг. Алдарт Страдивариус брэндийн хийл дээр тоглодог.