Япон сангийн төсөл (Юнэскотой хамтарсан)-ийн хүрээнд техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа

Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаан дээр Элчин сайд Я.Ичихаши үг хэлж байгаа нь

UAZ 2206 маркын фургон 10 ширхэг
Уг ёслолын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин болон Нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Пратиба Мета мөн Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши нар оролцлоо.
Энэ удаа хүлээлгэн өгч буй тусламжийн техник, тоног төхөөрөмж болох UAZ 2206 маркын фургон, бага оврын цахилгаан үүсгүүр, зурагт, DVD болон видео тоглуулагч, хичээлийн хэрэгсэл зэрэг нь 10 аймагт хуваарилагдаж очих ба хөдөө орон нутагт оршин суудаг хүмүүс ялангуяа хөдөө орон нутгийн иргэд, малчидын бага дунд сургууль болон цэцэрлэгийн насны хүүхдүүд мөн соёлын төвөөр үйлчлүүлэх иргэдийн боловсрол, соёлыг хөгжүүлэхэд ашиглагдах юм. (O)