Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>2007 оны санхүүгийн жилийн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо

2007 оны санхүүгийн жилийн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо


6-р сарын 28-ны өдөр, Япон Улсын Элчин Сайдын яаманд 2007 оны санхүүгийн жилийн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 6 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Эдгээрт:
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 9 жилийн сургуулийн өргөтгөлийн барилга барих төсөл”,
“Увс аймгийн Завхан сумын 9 жилийн сургуулийн барилгын засварын төсөл”,
“Увс аймгийн Ховд сумын 9 жилийн сургуулийн барилгын засварын төсөл”,
“Баян-Өлгий аймгийн Буянт сумын 11 жилийн сургуулийн барилгын засварын төсөл”,
“Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 11 жилийн сургуулийн дотуур байрны засварын төсөл”,
“Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн холбоо, нөөцийн цахилгаан эрчим хүчний системийг нэвтрүүлэх төсөл” зэрэг багтсан болно.

Энэ удаа гарын үсэг зурсан 6 төслийн 5 нь боловсролын байгууллагын орчинг сайжруулах төсөл юм. Япон улс өнөөг хүртэл Монгол улсын боловсролын салбарт төрөл бүрийн тусламж үзүүлсээр ирсэн билээ. Монголын ирээдүйг авч явах хүүхэд багачуудад боловсрол эзэмшүүлэх нь Монгол улсын хөгжлийн үндэс болох бөгөөд хоёр улсын найрамдалт харилцааг батжуулан бэхжүүлэхэд ч гол хөдөлгөгч хүчин зүйл болох юм.

Мөн, “Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн холбоо, нөөцийн цахилгаан эрчим хүчний системийг нэвтрүүлэх төсөл”-д гарын үсэг зурсан тухайд, Япон улс өнөөг хүртэл Монгол улсын 14 аймагт түргэн тусламжийн холбооны системийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд Хөвсгөл аймаг 15 дахь аймаг нь болох юм. Өргөн уудам газар нутагтай хүн ам сийрэг суурьшсан Монгол улсын хувьд өвчин, гэмтэл бэртэлийн үед анхан шатны тусламжийн тогтолцоо чухал бөгөөд эдгээр түргэн тусламжийн холбооны системийг суурилуулснаар Монголын ард түмний амьдрах орчныг сайжруулахад их хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.