Булган аймаг дахь "Японы соёлыг сурталчлах өдөр"
"Монгол дахь Японы жил"-ийн албан ёсны арга хэмжээ
Булган аймаг дахь "Японы соёлыг сурталчлах өдөр"


Энэхүү өдөрлөгийн үеэр "Дайны үеийн Япон орон" үзэсгэлэн, "Оригами"-гийн хичээл болон үзэсгэлэн, Японы зургийн үзэсгэлэн, Япон хоолны танилцуулга, Японы дуу бүжиг зэрэг Японы түүх соёлыг сурталчлах олон арван арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийг зохион байгуулахад Булган аймагт томилогдон ажиллаж буй Японы Далайн чанад дахь залуучуудын сайн дурын гишүүд төдийгүй, бусад аймгуудад томилогдон ажиллаж буй залуу болон ахмад сайн дурын гишүүд ч бэлтгэл ажилд туслахаар хүрэлцэн ирсэн байлаа. Энэ мэт олон хүний хүчин чармайлтаар уг өдөрлөг амжилттай болж өндөрлөсөн.
"Монгол дахь Японы жил"-ийн албан ёсны арга хэмжээг Улаанбаатар хотод маш олноор зохион байгуулж байгаа бөгөөд хөдөө орон нутагт анх удаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Булган аймгийн иргэд Япон орныг ихээхэн сонирхдог бөгөөд тус аймгаас эрхлэн гаргадаг сонинд Япон орны тухай дөрвөн нүүр нийтлэл, мөн тус өдөрлөг хэрхэн явагдаж өнгөрсөн тухай, түүнчлэн Булган аймаг Япон улстай ямар харилцаатай байгаа талаар тусгайлсан нийтлэл гарсан байна. Тус аймгийн хувьд иймэрхүү томоохон арга хэмжээг амжилттай зохион байгуулсан явдал нь ихээхэн ач холбогдолтой зүйл боллоо.