Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>2007 оны Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 7 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол

2007 оны Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 7 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол


6-р сарын 5-ны өдөр, Япон Улсын Элчин Сайдын яаманд 2007 оны санхүүгийн жилийн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 7 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
7 төслийн 5 төсөл нь боловсролын байгууллагын орчинг сайжруулах, 1 төсөл нь замыг сайжруулах, 1 төсөл нь худгийн засварыг гүйцэтгэхэд чиглэгдсэн болно.
Эдгээрт:
“Булган аймгийн Сэлэнгэ сумын 11 жилийн сургуулийн засварын төсөл”,
“Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн 9 жилийн сургуулийн барилга барих төсөл”,
“Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р цэцэрлэгийн барилгын засварын төсөл”,
“Хэнтий аймаг Хэрлэн сумын 4-р сургуулийн дотуур байрны барилга барих төсөл”,
“Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Албан бус сургалтын төвийн барилга барих төсөл”,
“Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 15-р хорооны замыг сайжруулах төсөл”,
“Дорнод аймгийн Баян-Уул сумын бэлчээрийн усан хангамж сайжруулах төсөл” зэрэг багтсан болно.

Саяхан Ерөнхийлөгч Н.Энхбаяр Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр танилцуулагдсан “Монгол Японы хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр”-т Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийг Монгол Улсын хүний нөөцийг хөгжүүлэх, боловсрол, нийгмийн суурь салбарыг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээр тусгасан билээ. Эдгээр 7 төслийг хэрэгжүүлэхээр болсон нь харилцан тохиролцсон зүйлүүд бодитойгоор хэрэгжиж байгаагийн илрэл юм.
Энэ удаа гарын гэрээг нь үзэглэсэн 7 төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол улсын ерөнхий боловсролын салбар болон нийгмийн суурь салбарыг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.