Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>Монгол Улсад үзүүлэх Зээл тусламжтай холбоотой Япон Монголын бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

Монгол Улсад үзүүлэх Зээл тусламжтай холбоотой Япон Монголын бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа


   5 дугаар сарын 24-ний өдөр, Улаанбаатар хотод Япон Улсын Засгийн газрын Монголд Улсад үзүүлэх Зээл тусламжтай холбоотой Япон Монгол хоёр орны Засгийн газруудын хоорондох бодлогын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа. Уг бодлогын зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Н.Баяртсайхан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Я.Ичихаши нар хурлыг даргалан оролцлоо.

   Энэ удаагийн бодлогын зөвлөлдөх уулзалтаар, өнгөрсөн оны 8-р сард хийсэн Ерөнхий сайд Ж.Коизүмигийн Монгол дахь айлчлал, энэ оны 2-р сард хийсэн Ерөнхийлөгч Н.Энхбаярын Япон дахь айлчлал болон мөн оны 4-р сард Монголын Засгийн газраас боловсруулсан 2021 он хүртэлх “Үндэсний хөгжлийн цогц бодлого (ҮХЦБ)” баримт бичгийн төслийг танилцуулсан явдал зэрэг өмнөх удаагийн бодлогын зөвлөлдөх уулзалтаас хойш гарсан ололт амжилтыг багтаан, Япон Улсаас Монгол Улсад үзүүлэх Зээл тусламжийн чиг хандлага стратегийн талаар, мөн ажил хэргийн болон техникийн түвшинд хэлэлцэж зөвлөлдсөн юм. Энэ удаагийн бодлогын зөвлөлдөх уулзалтад холбогдох яам газрын албаны хүмүүс ч оролцсон бөгөөд туйлын ач холбогдол бүхий уулзалт боллоо. (T)