Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>"Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 2 дахь шатны төсөл"-ийн шинэ хичээлийн байр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа

"Ерөнхий боловсролын сургуулийн барилга барих 2 дахь шатны төсөл"-ийн шинэ хичээлийн байр хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа


Дархан-Уул аймагт
Орхон аймагт
   3 сарын 19-ны өдөр, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "ЕБС-ийн барилга барих 2 дахь шатны төсөл"-ийн хүрээнд шинэ хичээлийн байрыг барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа Дархан-Уул болон Орхон аймгуудад тус тус зохион байгуулагдаж, уг ёслолын ажиллагаанд Элчин сайд Я.Ичихаши оролцлоо. Дархан-Уул аймаг болон Орхон аймгуудад хичээлийн анги танхим дутагдаж байгаа явдлыг багасгах зорилгоор тус хоёр аймагт "ЕБС-ийн барилга барих 2 дахь шатны төсөл"-өөр нийт 10 сургуульд шинэ хичээлийн байр барих ажлыг 2 үе шаттайгаар хэрэгжүүлсэн юм.

   Монгол Улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэн цагаас хойш хот суурин газар руу чиглэсэн хүн амын урсгал хөдөлгөөн үргэлжлэн нэмэгдсэний улмаас хот суурин газруудад хичээлийн анги танхимын хүрэлцээгүй байдал хурц асуудал болж ирсэн. Мөн, эдүгээ Монгол Улс 10 жилийн боловсролын тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжих бэлтгэл ажлыг хийж байгаа бөгөөд улам бүр анги танхим хүрэлцэхгүй болох явдал сэтгэл зовоосоор байна. 2006 оноос Дархан-Уул аймгийн 4-р дунд сургууль болон 11-р сургууль, "Од" цогцолбор сургууль зэрэг 3 сургуульд нийт 38 танхим бүхий шинэ хичээлийн байр, Орхон аймгийн тус 7-р дунд сургууль болон 2, 6-р дунд сургууль зэрэг 3 сургуульд нийт 19 танхим бүхий шинэ хичээлийн байрыг барьж байгуулав. Үүний үр дүнд Дархан-Уул болон Орхон аймгуудад анги танхим хүрэлцэхгүй байдлыг бууруулан, Монгол орны ирээдүйг бүтээлцэх хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах юм.

   1999 оноос хойш Япон Улс "ЕБС-ийн барилга барих төсөл"-өөр дамжуулан ЕБС-иудыг шинээр барихад тусламж үзүүлж ирсэн билээ. Энэ удаад ч мөн "ЕБС-ийн барилга барих 2 дахь шатны төсөл"-өөс гадна "ЕБС-ийн барилга барих 3 дахь шатны төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотод хичээлийн анги танхим дутагдаж байгаа явдлыг багасгахад тусламж үзүүлж байна.

   Япон Улсын Засгийн газар "Монгол Улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөр"-төө "Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог сайжруулах, боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх тусламж"-ийг 4 үндсэн чиглэлийнхээ нэг болгон тодорхойлсон бөгөөд цаашид ч Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.