Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>Монгол Японы Төвийн Бизнес форум
“Монгол орны зах зээлийн эдийн засгийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлхэд тулгамдаж буй асуудлууд”

Монгол Японы Төвийн Бизнес форум
“Монгол орны зах зээлийн эдийн засгийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлхэд тулгамдаж буй асуудлууд”


   3 сарын 22-ны өдөр Монгол Японы Төвд “Монгол орны зах зээлийн эдийн засгийн хөгжил ба жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр бизнес форум зохион байгуулагдлаа.

   1990 оноос хойш зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин орж, үүний үр дүнд ч улам батжиж ирсэн юм. Цаашид Монголын эдийн засгийг улам бүр хөгжүүлэхэд жижиг дунд үйлдвэр голлосон хувийн секторыг хөгжүүлэх явдал зайлшгүй шаардлагатай болох бөгөөд энэ утгаараа ч энэхүү форум нь цаг үеээ олсон арга хэмжээ болж байна.

   Энэхүү төв нь 2002 онд нээгдсэнээсээ хойш Япон маягийн менежментийн арга барилыг зааж сургах бизнес курсыг хичээллүүлж, жижиг дунд бизнес эрхлэгчид болон шинээр үүсгэн байгуулагчид зэрэг Монгол орны зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтйг биечлэн хэрэгжүүлэх хүний нөөцийг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж ирсэн билээ. Төгсөгчид нь “Кайзэн” хэмээх холбоог үүсгэн байгуулсан гэх мэтээр курс ч тодорхой үр дүнгээ өгч эхэлжээ. Энэхүү форумаар санал бодлоо солилцох явдал Монгол Японы төвийн зүгээс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг дэмжихэд чиглэсэн чухал ач холбогдол бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.(T)