2006 оны Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх 8 төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол


“Өвөрхангай аймгийн Хужирт сумын 11 жилийн сургуулийн дотуур байрны засварын төсөл”
“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 9 жилийн сургуулийн засварын төсөл”
“Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн барилгын төсөл”, “Баян-Өлгий аймгийн Бугат сумын 11 жилийн сургуулийн засварын төсөл”
“Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн холбоо, нөөцийн цахилгаан эрчим хүчний системийг нэвтрүүлэх төсөл” “Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн холбоо, нөөцийн цахилгаан эрчим хүчний системийг нэвтрүүлэх төсөл”, “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын усан хангамжийг сайжруулах төсөл”
“Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын усан хангамжийг сайжруулах төсөл”
Дээрх 8 төслийн 4 нь боловсролын байгууллагын орчинг сайжруулах, 2 нь нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн холбоо, нөөцийн цахилгаан эрчим хүчний системийг нэвтрүүлэх төсөл, 2 нь худгийн засварын төсөл болно. Эдгээрийн аль аль нь орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах төсөл бөгөөд ялангуяа малчдын болон тэдгээрийн үр хүүхдийн боловсрол, ахуй амьдралын орчинг сайжруулахад үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байна.
2006 онд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дээрх 8 төслийг оролцуулаад нийт 28 төсөлд гарын зурсны ихэнх нь орон нутаг дахь боловсрол, эрүүл мэнд, усан хангамж, байгаль орчинтой холбоотой төслүүд юм. 2007 оны санхүүгийн жил энэ жилийн 4 сараас эхлэх ба цаашид ч Япон улсын Засгийн газар уг “Өвсний үндэс” хөтөлбөрийг “Монгол, Японы хамтын ажиллагааны үндсэн хөтөлбөр”-т үндэслэн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх бодолтой байна. (T)