1/19 Монгол дахь "Японы жил"-ийн нээлтийн арга хэмжээ - "Монгол дахь Япон судлал" симпозиум
Монгол дахь "Японы жил"-ийн нээлтийн арга хэмжээний хүрээнд "Монгол дахь Япон судлал" симпозиумыг 1 дүгээр сарын 19-ний Баасан гаригт зохион байгуулна. Уг симпозиумаар Монголын судлаач, эрдэмтэд Японы талаар өнөөг хүртэл судалсан судалгааны амжилт бүтээлийг илтгэх юм. Симпозиумыг монгол хэлээр явуулах ба япон хэлний орчуулга байхгүй.
Өдөр, цаг: 1 дүгээр сарын 19-ний өдрийн Баасан гаригийн 10:00 цаг
Байр: Монгол-Японы төв
Зохион байгуулагч: Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Монгол дахь “Японы жил”-ийг зохион байгуулах үндэсний хороо, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол-Японы төв
(Үнэ төлбөргүй. Гэхдээ, суудлын тоонд хязгаар бий.)