Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөр “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих төсөл” –ийн барилгын нээлтийн ажиллагаа


1 дүгээр сарын 24-ний өдөр, 2005 оны Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих төсөл” –ийн барилгын нээлтийн ажиллагаа болж, тус Элчин Сайдын Яамны ажилтан оролцлоо.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг нь хүн ам хэт шигүү суурьшсан дүүрэг бөгөөд хүн амын тоо ихэссэнтэй холбоотойгоор сургуулийн өмнөх насны хүүхэд ч бас улам нэмэгдэж байгаагийн дээр цэцэрлэгүүд бүх хүүхдийг хүлээн авч дийлэхгүй байгаа бөгөөд тус дүүрэгт сургуулийн өмнөх насны хүүхэд 1820 байгаагийн зөвхөн12,4% нь цэцэрлэгт явдаг байна.
Дээр бичсэнчлэн цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа учир 90 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгт одоо 5 ангид 160 хүүхэд явж байна. Уг төсөл нь 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөл барьж хүүхэд хүлээн авах хүчин чадлыг сайжруулж, цэцэрлэг хүрэлцэхгүй явдлыг арилгахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах явдлыг зорилгоо болгосон юм.
Өргөтгөлийн барилгын нээлтийн ажиллагаанд маш олон хүүхэд, эцэг эхчүүд оролцлоо. Цэцэрлэгийн эрхлэгч “Тус өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор цаашид ойролцоогоор 100-гаад хүүхэд шинээр цэцэрлэгт явах боломжтой болох юм. Хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмшээд зогсохгүй хүүхдүүдийн эцэг эх ч сэтгэл тайван ажиллах боломж бүрдэх юм.” гэж ярьж байлаа.
Энэ өдөр анх удаа цэцэрлэгт ирж байгаа хүүхдүүд нэлээд их байлаа. Цэцэрлэгт явахыг хүсч байгаа хүүхдийн тоо нэгээр ч болтугай нэмэгдэж, тэр хүслийг биелүүлэх орчин нөхцөл бүрдээсэй гэж хүсч байна.

/Төслийн танилцуулга/

2005 он “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих төсөл”
Төслийн нийт өртөг: 93, 000 америк доллар
Төслийн агуулга: Цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих ( 5 анги, 2 оффисийн өрөө, 1 гал тогооны өрөө, бусад)
Цэцэрлэгийн тухайд: 90 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгт 5 ангид 160 хүүхэд явдаг.

(Т)