“Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын төсөл”-ийн ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа
“Өвсний үндэс“ буцалтгүй тусламжийн хөтөлбөр
“Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр цэцэрлэгийн барилгын засварын төсөл”-ийн ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа

Шинэчлэгдсэн гал тогооны тоног төхөөрөмж

Гал тогооны тоног төхөөрөмжийг ашиглан бэлтгэсэн хоол унд

Ангидаа тоглож буй хүүхдүүд
Уг төслөөр цэвэр болон бохир системийг засварласнаар ариун цэврийн өрөө нь шаардлага хангахуйц болж, эрүүл ахуйн байдал ихээхэн сайжирсан. Мөн, ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд болон Дархан-Уул аймгийн захиргааны ажилтнууд зэрэг зочдыг энэ удаагийн тусламжаар шинэчлэгдсэн гал тогооны тоног төхөөрөмжийг ашиглан бэлтгэсэн хоол ундаар дайлсан нь олны талархалыг хүлээсэн юм. Цаашид хүүхдүүдийг тэжээллэг хоол ундаар хангах явдалд түлхүү анхаарах болно хэмээн тус цэцэрлэгийн захирал Оюунчимэг ярьж байсан.
Япон Улс Монгол Улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөртөө “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд үзүүлэх тусламж”-ийг 4 үндсэн чиглэлийнхээ нэг болгон тодорхойлж, цаашид ч боловсорлын салбарт үзүүлэх тусламжийг идэвхтэй хэрэгжүүлэх болно. (T)