Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>“Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн барилгын засварын төсөл” –ийн гарын үсэг зурах ёслолын ажилллагаа

“Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн барилгын засварын төсөл” –ийн гарын үсэг зурах ёслолын ажилллагаа


12 сарын 18-ы өдөр, 2006 оны Япон Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжийн “ Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн барилгын засварын төсөл” -ийн гэрээнд тус сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг, Элчин сайд Я.Ичихаши нар гарын үсэг зурлаа.
Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль нь зэргэлдээх 12 сумын сурагчдыг хамруулан сургадаг том сургууль бөгөөд ойрын жилүүдэд сурагчдын тоо улам өсөх хандлагатай байна. Энэ нь тус сумыг Монгол Улсын Төвийн бүсийн тулгуур төв болгох гэж байгаа болон 11 жилийн боловсролын тогтолцоонд шилжиж байгаа зэргээс хамаарч байгаа юм. Тус цогцолбор сургуулийн бага сургуульд л гэхэд 900-аад сурагчид суралцдаг бөгөөд, одоо ашиглаж байгаа сургуулийн барилга хуучирч сургалтын үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа билээ.
“Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр тус цогцолбор сургуулийн бага сургуулийн барилгыг засварлахаар боллоо. Тус төсөл хэрэгжсэнээр сурагчид ая тухтай орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж, хичээл номдоо шамдана гэж найдаж байна.

Төслийн нийт өртөг: 72, 954 ам доллар
Төслийн агуулга: Бага сургуулийн барилгын засвар

Сургуулийн танилцуулга: Ойролцоогоор нийт 2890 сурагч 24 багштай, Бага сургууль нь 900 сурагчтай. Тус төслөөр засварлагдах хичээлийн байранд суралцах бага ангийн сурагчдын тоо 480. (T)