Нүүр хуудасЭдийн засгийн хамтын ажиллагаатай холбогдсон мэдээлэл>“Улаанбаатар хотын хог хаягдал зөөвөрлөх машины тээврийн төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа

“Улаанбаатар хотын хог хаягдал зөөвөрлөх машины тээврийн төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа


12 сарын 12-ны өдөр (Мягмар), 2006 оны буцалтгүй тусламжийн ”Дахин ашиглах - Өвсний үндэс” хөтөлбөрөөр хэрэгжсэн “Улаанбаатар хотын хог хаягдал зөөвөрлөх машины тээврийн төсөл”-ийн хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болж, Элчин сайд Я. Ичихаши оролцлоо.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам нэмэгдсэнтэй холбоотойгоор хог хаягдлын асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. Япон Улсын Засгийн газар өнөөг хүртэл Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах мастер төлөвлөгөөг хийхэд хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд энэ удаа Кавасаки хотоос Улаанбаатар хотод хандивласан, ашиглагдаж байсан хог хаягдлын 10 машины засварын болон тээврийн зардлыг ”Дахин ашиглах - Өвсний үндэс” хөтөлбөрөөс санхүүжүүлэхээр болсон билээ.

Улаанбаатар хотын Засаг Даргын тамгын газар энэ намар Хот тохижилтын хэлтсээ Хот тохижилтын газар болгон өргөтгөсөн явдал нь Улаанбаатар хотын хог хаягдлын асуудалд нухацтайгаар хандаж байгаагийн илрэл гэж ойлгож байна.
Хүлээлгэн өгөх ёслолын ажиллагааны үеэр Кавасаки хотын 10 машинаас гадна Улаанбаатар хотын санхүүжилтээр тээвэрлэгдсэн Кашива хотын 5 машиныг хамтад нь байрлуулсан байлаа. (Т)