"Өвсний үндэс" буюу Хүний аюлгүй байдлыг хамгаалахад чиглэсэн буцалтгүй тусламж Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын сургуулийн дотуур байрыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа

Дотуур байрны гаднах байдал

Тасаг доторxи байдал

Хуран цугласан хүүхэд багачууд
Уг ёслолын ажиллагаанд оролцсон малчин эцэг эхчүүдийн төлөөлөгчийн зүгээс, Дотуур байртай болсноор хүүхдүүддээ санаа зовох зүйлгүй хичээл сургуульд нь явуулах боломжтой болсонд ихэд баяртай байгаа тухайгаа өгүүлж байлаа. Жилийн турш бэлчээр хайн нүүдэллэдэг малчдын хүүхдүүд дотуур байранд хамрагдан сургуульд явах шаардлагатай байдаг бөгөөд дотуур байр нь сургуульд хамрагдагсдын тоо хэмжээг дээшлүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл билээ.
Монгол орны ирээдүйг цогцлох хүүхэд багачуудын боловсорл нь улс орноо хөгжүүлэхэд үндэс суурь болох юм. Япон Улс Монгол орны ирээдүйг цогцлох боловсон хүчнийг бэлтгэх явдлыг Монгол Улсад үзүүлэх тусламжийн хөтөлбөрийнхөө нэг тулгуур багана хэмээн тодорхойлсон бөгөөд энэхүү байр сууринд тулгуурлан цаашид ч хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах үйлсэд идэвхтэй дэмжлэг туслалцаа үзүүлэх болно.