Хичээлийн ширээ сандлын тээврийн төсөл
“Өвсний үндэс-дахин ашиглах” хөтөлбөрийн хэрэгжилт:
Хичээлийн ширээ сандлын тээврийн төсөл



Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн
төслийн хэрэгжилт
Тус төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 65-р сургууль хамрагдаж, 100 ширээ сандал авсан нь 2 ээлжийн 200 гаруй хүүхэд таатай нөхцөлд хичээл хийх боломжийг олгосон юм.
Тус сургууль нь нийт 3219 сурагчтай, үүнээс 3119 нь Толгойтын 3, 4-р хорооны хүүхдүүд байна. Төсөл хэрэгжихээс өмнө нэг ширээнд 3-4 хүүхэд сууж байсан нь сургалт явуулахад хүндрэл учруулдаг байсан ба энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр бага ангийн сурагчид биеийн өндөртөө тохирсон ширээнд суудаг боллоо.
3б ангийн сурагч Цэрэннадмидын сэтгэгдлээс: Урьд нь би намхан ширээнд суудаг байсан. Одоо таарсан ширээтэй болохоор самбар дээр багшийн бичсэн зүйлийг тод хардаг болсон. Хичээл хийхэд ч хажуу дахь хүүхэдтэйгээ шахцалдахгүй байгаа. (т)