Нүүр хуудасАрга хэмжээний хуанли>11/25 Японд суралцах тухай мэдээллийн яармаг

11/25 Японд суралцах тухай мэдээллийн яармаг


Энэ жилийн Японд суралцах тухай мэдээллийн яармагийг дараах байдлаар зохион байгуулна.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Өдөр, цаг: 2006 оны 11 дүгээр сарын 25-ны Бямба гариг
                   12:30-13:00 Нээлтийн ёслол
                   13:00-15:45 Нэгдүгээр ээлж
                   16:15-19:00 Хоёрдугаар ээлж

Байр: Монгол-Японы төвийн Их танхим

Зохион байгуулагч: Япон Улсын Элчин сайдын яам, Оюутныг дэмжих Японы байгууллага(JASSO), Монгол-Японы төв, Японд төгсөгчдийн нийгэмлэг(JUGAMO)

Хөтөлбөр:
1. Нээлтийн ёслол 12:30-
2. Тайлбар яриа 13:00-, 16:45-
     (1) Японд суралцах тухай товч тайлбар
     (2) Японд суралцах тухай бичлэг
     (3) Монгол-Японы төвийн Японд суралцах тухай мэдээлэл хүргэх байдал
     (4) Япон Улсын Засгийн газрын тэтгэлэгт оюутны тогтолцооны тухай
     (5) Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламж-Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийн тухай
     (6) Японд суралцаж төгсөгчийн яриа
     (7) Японд суралцаж төгсөгчийн амжилт бүтээлийн тайлан
     (8) Асуулт, хариулт

Үнэ төлбөргүй, хоёр ээлжинд давхар оролцох боломжгүй.