МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль дээр хийсэн Элчин сайдын лекц


Тус лекцэд МУИС-ийн 3, 4 дүгээр анги болон мастерийн ангийн оюутнууд, багш нар оролцон анхааралтайгаар сонсож байв. Лекцийн өмнө болон хойно явагдсан асуулт хариултын үеэр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн туршилтын асуудалд Японы өөрийгөө хамгаалах хүч ямар арга хэмжээ авах гэж байна вэ, Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд оруулах өөрчлөлтийн тухай хэлэлцүүлэг ямар шатандаа явж байгаа, ямар агуулгатай өөрчлөлт орох вэ, Япон улс нь НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох асуудал дээр Монгол улс дэмжсээр ирсэн, үүнд одоо юу саад болоод байна вэ, Япон улс нь Киотогийн протоколыг батлахад тэргүүлэх үүргийг гүйцэтгэж ирсэн, цаашид энэхүү Киотогийн протокол нь олон улсын чанартай байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд ямар үүрэгтэй байх вэ зэрэг олон улсын харилцаатай холбоотой янз бүрийн асуултуудыг тавьж байсан.
Лекцийн төгсгөлд Элчин сайд Я. Ичихаши, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль дээр лекц уншсандаа маш их баяртай байна, оюутан сурагчид та бүгд сургууль дээрээ сурч мэдсэн зүйлээ нийгмийн сайн сайхны төлөө зориулахыг хүсч байгаагаа илэрхийлээд лекцээ өндөрлөлөө.